ISO


Setunari

СЕТУНАРИ ХХК САЛБАРТАА АНХ УДАА НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015, ISO 13485:2016 СТАНДАРТУУДЫГ ЦОГЦООР НЬ НЭВТРҮҮЛСЭН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛЛОО.

Сетунари ХХК нь Чанар, Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Аюулгүй байдал, Байгаль орчин, Эмнэлгийн хэрэгсэл, чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015; ISO45001:2018; ISO14001:2015; ISO13485:2016 стандартуудыг нэгдмэл байдлаар амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа.

Компанийн удирдлага Нэгдсэн менежментийн тогтолцооны дөрвөн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх төслийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд олон улсын стандартаар баталгаажсан, дэлхийд тэргүүлэгч технологийн хөгжил, инновацлаг шийдлийг эрүүл мэндийн салбарт эн тэргүүнд  нэвтрүүлж, хүн бүр эх орондоо эрүүл, аюулгүй аж төрөх боломж нөхцлийг бүрдүүлэх зорилго дор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортой хүргэх, эрсдэл болон боломжоо төлөвлөж хэрэгжүүлэх, хянан сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн бат бэх суурийг чадварлаг нэгжийн удирдлагууд, ажилтнуудтайгаа  хамтран бий болгоод байна.

Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудаас онцгойлон дурьдахад Монгол улсдаа анх удаа Энэтхэгийн олон улсад итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар шалгагдаж, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын менежментийн тогтолцооны ISO13485:2016 стандартын шаардлагад бүрэн нийцэж буйгаа баталгаажуулсан.

Энэ хугацаанд зорилгынхоо төлөө нэгдэж ажилласан компанийн чадварлаг хамт олондоо талархал илэрхийлье.

Бид цаашид үйл ажиллагаагаа алхам тутамдаа сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд технологийн чанар, найдвартай байдлын төсөөллийг тодорхойлогч, тасралтгүй хангагч, үндэсний техник сэтгэлгээний чадамжийг бүтээх түүчээлэгч хамт олон байх болно.