Товч танилцуулга

            Монгол улсын орчин цагийн бүтээн байгуулалтын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг сэтгэл шингээн оруулах зорилготойгоор 2013 оноос бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн. Бидний хамт олон одоогоор 80 гаруй ажилтан, алба хаагчдаас бүрдэж байгаа бөгөөд салбартаа өндөр дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтан, мэдлэг ур чадвар сайтай, мэргэжлийн зэрэгтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлээд байна.

            Барилгын салбарын хүндрэл бэрхшээлтэй сүүлийн хэдэн жилүүдэд бид тогтвортой байдлын менежментийг хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах бодлого барьж ажилласны үндсэн дээр инженер техникийн ажилтнуудынхаа тоог тасралтгүй өсгөн нэмэгдүүлж, тэдгээрийн сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд нь голлон анхаарсан.