Dräger Savina 300 Select загварын амьсгалын аппарат нь дэвшилтэт амьсгалын горимууд бүхий хүчирхэг турбин-удирдлагатай амьсгалын системтэй. Олон төрлийн дагалдах хэрэгслүүдээс сонгож нярай хүүхэд болон насанд хүрэгсдэд ашиглах боломжтой. Өнгөт, том дэлгэцтэй, шинэлэг үйлдлийн системтэй ба өндөр чанартай үзүүлэлтийг үзүүлдэг. Тохиргоо хийх, ажиллуулахад хялбар.
-Ажиллуулахад хялбар, тохиргоог түргэн хугацаанд хийж гүйцэтгэдэг
- Dräger-н стандартын дагуу хийгдсэн хэрэглэгчийн интерфейстэй учраас ашиглахад хялбар
-Төхөөрөмжийн статусыг автоматаар шалгаж ажиллагаанд хурдан бэлтгэдэг
-Өвчтөний өндөр эсвэл төрлөөс хамаарч урьдчилсан тохиргоо хийсэн байдаг учраас амьсгалуулалтыг аюулгүй байдлаар түргэн хугацаанд эхлүүлэх боломжтой
-Өвчтөний биеийн байдлаас хамаарч дохиолол өгөх үед түргэн хугацаанд арга хэмжээ авдаг
-Арчиж цэвэрлэхэд хялбар гөлгөр гадаргуутай
-Хүнд өвчтөнүүдэд зориулсан илүү боловсронгуй амьсгалуулалтын горимуудтай (PC-APRV, VC-MMV)
-Триггер илрүүлэг болон өндөр нарийвчлалтай амьсгалуулалтын тохиргоотой учраас 5кг-с дээш жинтэй нярай хүүхдэд ашиглах боломжтой
-ATC (Automatic Tube Compensation)-тай учраас интубацитай зохиомол амьсгалын үед өвчтөнүүдэд ирэх амьсгалын ачааллыг бууруулдаг
-Турбинтай учраас зохиомол амьсгалыг ачаалал өгөлгүйгээр хийж гүйцэтгэдэг
-Инвазив бус амьсгалуулалтыг бүх горимуудад түргэн хугацаанд тохируулах боломжтой
-Өвчтөний мэдээллийг дэлгэцэнд муруй, график, лог хэлбэрээр харуулах боломжтой
-Эмчилгээг өөрчлөх тохиолдолд төхөөрөмжид ямар нэг өөрчлөлт оруулах шаардлагагүй.Хүчилтөрөгчийн эмчилгээний үед хүчилтөрөгчийн хэмжээг тогтмол урсгалаар тохируулдаг.
-Турбинд суурилсан учраас түргэн хугацаанд хариу үйлдэл үзүүлж, 250 л/мин хүртэлх урсгалыг тасралтгүйгээр дамжуулдаг
-Нэмэлт баттерейн тусламжтайгаар 5 цагийн турш тогонд залгалгүйгээр ажиллах боломжтой
-Зөөврийн хангамжийн хэсэг (Transport Supply Unit)-г цилиндр газ-д түргэн хугацаанд холбох боломжтой
-Амьсгалын аппарат, өвчтөний орыг хооронд нь холбох боломжтой