Medical Gas Alarm Management Systems

  • Танилцуулга

    Эмнэлгийн хийн хангамжийн дохиолол удирдлагын систем  

    • Ашиглах талбар

    Дохиолол удирдлагын систем нь Dräger-н хийн хангамжийн системийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эмнэлгийн хийн хангамжийн системийг хянах боломжийг олгодог. Яаралтай түргэн тусламжийн болон ажиллагааны үийн дохиоллын мэдээллийг цуглуулж сүлжээнд хандах боломжийг олгодог. Мэдээллийг дотооддоо эсвэл төвлөрсөн хяналтын станцаар дамжуулж хянадаг.     

    • Холболтын модуль

    Дохиолол Удирдлагын Системээс ирүүлсэн дохиоллыг Төвлөрсөн Удирдлагын систем рүү дамжуулахын тулд GMS Gateway төхөөрөмж шаардлагатай болдог. Gateway төхөөрөмж нь Дохиоллын Удирдлагын системээс ирүүлсэн дохиог хөрвүүлдэг.

    • Ухаалаг бүрэлдэхүүн хэсгүүд

    Систем нь хоорондоо data line-р холбогддог хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг.  Бүрэлдэхүүн хэсэг тус бүр нь өөр өөр зориулалттай бөгөөд системээс хэрэгцээтэй дохиог авч боловсруулдаг. Тусгай дохиоллын системийн интерфейс нь даралтын удирдлага болон сонгосон хийн зарцуулалтын мэдээллийг цуглуулдаг. Улмаар сануулах дохионы мэдээллийг Monitor 6G эсвэл Мonitor LLT –рүү эсвэл Барилгын Удирдлагын систем рүү дангаар нь дамжуулдаг.

    • Уян хатан тохиргоо

    Дохиоллын удирдлагын системийг хэрэглэгчийн нөхцөл байдлаас хамаарч нарийвчлан тохируулах боломжтой.  Дохионы тооноос хамаарч их эсвэл бага мэдээлэл цуглуулагч болон дэлгэцийг ашигладаг. Тохируулгын програм хангамжийг бүрэлдэхүүн хэсэг хоорондын холболтыг хийж гүйцэтгэхэд ашигладаг.