Microtome M380 нь гистологи эсвэл гистопаталогийн лабораторуудын шаардлагыг хангасан бөгөөд судалгааны зориулалтаар ч ашиглах боломжтой. Гар ажиллагаатай учраас Microtome M380-г лабораторийн хаана ч байрлуулж ашиглах боломжтой. Өндөр нарийвчлалтай механик эд ангитай учраас нэгэн жигд, өндөр чанартай зүсэлтийг хийж гүйцэтгэдэг. Ачаалал ихтэй үед ч хэрэглэгчийн тав тух, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангадаг. Нэгдсэн (sectioning) хаягдлын хэсэг нь ксилолд тэсвэртэй ба салгаж цэвэрлэх боломжтой.