Varispenser 2/Varispenser 2x

  • Танилцуулга

    Eppendorf-н шинэчлэгдсэн загвар болох Varispenser 2 болон Varispenser 2x dispenser нь өмнөх загваруудыг олон талаар сайжруулсан.   Битүүмжлэл сайтай учраас caustic media-тай урвалд орохоос сайтар хамгаалдаг. Химийн бодист тэсвэртэй бөгөөд бүхэлд нь ариутгах боломжтой. Нэн ялангуяа Varispenser 2x загвар нь дахин эргэлтийн хавхлагатай учраас   урвалжийн хаягдалгүйгээр шингэнийг сордог.

     

  • Аюулгүйн хавхлагатай учраас тюб-г салгасан байх үед шингэн алдахаас сэргийлдэг
  • Агааржуулах таглааг хатаагч тюб-с хялбархан салгаж авах боломжтой
  • Сорогчийн гадаргуу нь зуйван хэлбэртэй учраас зөөвөрлөхөд хялбар
  • Ажиллагаагүй болохоос сэргийлсэн PFA жийрэгтэй
  • Дотор талдаа бэхэлгээний слайдтай учраас шингэний хэмжээг түргэн хугацаанд найдвартайгаар тохируулдаг
  • Бүхий л эд ангиуд нь химийн бодист тэсвэртэй
  • Шилний өндөрт нийцүүлэн тохируулах боломжтой телескоп сорогч тюб-тэй
  • Эд ангийг салгаж авалгүйгээр бүхэлд нь ариутгах боломжтой
  • Varispenser 2/Varispenser 2x загваруудын сорох хэмжээ нь 0.2 – 100 мл бөгөөд 6 төрлийн хэмжээнээс сонгох боломжтой