Labculture® II-р түвшний, A2 зэрэглэлийн био-аюулгүйн кабинет (E-серийн)

  • Танилцуулга

    Esco компанийн Labculture® II-р түвшний, A2 зэрэглэлийн био-аюулгүйн кабинет (E-серийн) нь 25 жилийн туршлага дээр үндэслэсэн хамгийн сүүлийн эрчим хүчний хэмнэлттэй DC ECM мотор бүхий технологиор бүтсэн. Labculture® кабинет нь хэрэглэгч, лабораторийн орчны аюулгүй байдлыг оновчтой байдлаар хангахад чиглэсэн бүтэц, технологи, дизайныг хослуулсан. Агаарыг 99.999%-иар буюу дээд зэргээр шүүх хүчин чадалтай 2 ширхэг ULPA (Ultra Low Penetration Air) фильтертэй учраас уламжлалт HEPA (High Efficiency Particulate Air) фильтерээс илүү хүчин чадалтай. Мөн Labculture® кабинетын урд тал нь 10-градусын налуу учраас хэрэглэгчдэд тав тухтай байдлыг мэдрүүлнэ. Цэвэрлэхэд хялбар тэгш гадаргуу бүхий зэвэрдэггүй, ган төмөр ажлын талбайтай. Гадаргуу нь микроб/бактерийн ургалтыг зогсоох Isocide™ нунтаг бүрхүүлтэй.

  • Эрчим хүчний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий DC ECM мотортой
  • BSC-ээс баталгаажсан чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй: NSF/ANSI 49, EN 12469, CFDA YY0569, JIS K3800
  • Эргономикийн шаардлагад нийцсэн, хурц өнцөггүй, гар амраах тулгууртай, ADA-д нийцсэн контрол падтай