Airstream® Reliant II-р түвшний A2 зэрэглэлийн био-аюулгүйн кабинет

  • Танилцуулга

    Шинээр гарсан Airstream® Reliant загварын II-р түвшний A2 зэрэглэлийн био-аюулгүйн кабинет нь таны лабораторийн орчин, оператор, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах болно.

    Esco компанийн био-аюулгүйн кабинет үйлдвэрлэлийн 35 жилийн туршлагаар бүтээгдсэн энэхүү Airstream® Reliant кабинет нь эрчим хүчний өндөр хэмнэлттэй, бат бөх, тохь тухтай, эргономикийн шаардлагыг бүрэн хангасан.

    Өндөр чанарын фильтертэй: Уламжлалт HEPA фильтерээс 10 дахин илүү сайн шүүдэг ULPA (Ultra Low Penetration Air) фильтер ашигладаг учраас 99.999%-ийн үр дүнтэй агаарын шүүдэг.

    Цэвэрлэхэд хялбар: ажлын гадаргуу нь тэгш (эрэг шураг, залгуургүй) зэвэрдэггүй ган төмөр учраас цэвэрлэхэд хялбар. Хана нь зэвэрдэггүй ган төмрөөр хийгдсэн учраас булан тохойд хүрч цэвэрлэхэд хялбар.

    Нэмэлт хамгаалалттай: Гадна болон доторх гадаргуу нь микроб/бактерийн ургалтыг зогсоох Isocide™ нунтаг бүрхүүлтэй. Тав тухтай: гарын түшлэгтэй учраас радиаторыг таглаж хаахаас сэргийлдэг ба тав тухтай ажиллах боломжийг олгоно.

  • Ашиглахад хялбар аналог унтраалга болон UV-цагтай
  • Эрчим хүчинд хэмнэлттэй, зай талбай бага эзэлнэ
  • Шөнийн түр зогсолтын аналог горимтой (Analog Night Setback Mode)
  • Бат бэх, том тасалгаатай
  • Эргономикийн шаардлагад нийцсэн, тав тухтай, дуу чимээ багатай