Esco компанийн Labculture® Reliant (LR2) II-р түвшний, A2 зэрэглэлийн био-аюулгүйн кабинет (E-серийн) нь 25 жилийн туршлага дээр үндэслэсэн хамгийн сүүлийн эрчим хүчний хэмнэлттэй DC ECM мотор бүхий технологиор бүтээгдсэн. Мөн Labculture® Reliant кабинет нь дэвшилтэт Labculture® (LA2) II-р түвшний, A2 зэрэглэлийн био-аюулгүйн кабинетын хэрэглэхэд хялбар унтраалга, даралт хэмжигчтэй учир гэх мэт ашиглахад хялбар давуу талыг хослуулсан. Агаарыг 99.999%-иар буюу дээд зэргээр шүүх хүчин чадалтай 2 ширхэг ULPA (Ultra Low Penetration Air) фильтертэй учраас уламжлалт HEPA (High Efficiency Particulate Air) фильтерээс илүү хүчин чадалтай. Мөн Labculture® кабинетын урд тал нь 10-градусын налуу учраас хэрэглэгчдэд тав тухтай байдлыг мэдрүүлнэ. Цэвэрлэхэд хялбар тэгш гадаргуу бүхий зэвэрдэггүй, ган төмөр ажлын талбайтай. Гадаргуу нь микроб/бактерийн ургалтыг зогсоох Isocide™ нунтаг бүрхүүлтэй.