IKA компани таны лабораторид тохирсон хамгийн сайн холигч, сэгсрэгч багажуудыг санал болгож байна. Лабораториудад туршигдан баталгаажсан эргэлдүүлэн сэгсрэгч, хэвтээ сэгсрэгчээс гадна хамгийн сүүлийн үеийн шинэлэг загвар болох инкубатортай сэгсрэгч KS 4000 өргөн ашиглагдаж байна. Энэхүү инкубатортой сэгсрэгч нь маш өндөр температурын нарийвчлалтай учраас таны лабораторийн найдвартай туслах байж чадна.
IKA брэндийн холигч төхөөрөмж тасралтгүй ажиллагааны үед минутанд 3000 удаа эргэлдэх хүчин чадалтай. Labworldsoft программ хангамжийн тусламжтай дижитал дэлгэц, хугацааг тохируулах боломжтой. Олон тооны бэхлэгчүүд нь төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй агуулагдахууныг найруулж сэгсрэх боломжийг олгодог. IKA компанийн сэгсрэгч төхөөрөмжүүд жигд сайн ажиллагаатай, аюулгүй, удаан эдэлгээтэй байдгаараа давуу талтай.