IKA брэндийн соронзон холигч нь дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай лабораторийн холигч юм. Та бүхэн янз бүрийн хэмжээтэй, халаагчтай болон халаагчгүй гээд төрөл бүрийн соронзон холигчоос сонголтоо хийх боломжтой. IKA халаагчтай соронзон холигчийг илүү нарийн шинжилгээнд ашиглахад тохиромжтой. Жишээлбэл, халаагчтай соронзон холигч нь контакт термометртэй учраас температурыг маш өндөр нарийвчлалтай тохируулж өгдөг. Мөн нэгэн зэрэг 36 хүртэлх савтай бодисыг холих боломжтой.
IKA халаагчтай соронзон холигч бусад үйлдвэрлэгчийн холигч төхөөрөмжтэй харьцуулахад эрчим хүчийг 25%-иар хэмнэдэг учраас цахилгаан болон байгаль орчинд ээлтэй. IKA компанийн соронзон холигч төхөөрөмжүүд жигд сайн ажиллагаатай, аюулгүй, удаан эдэлгээтэй байдгаараа давуу талтай. IKA компанийн хамгийн сүүлд гаргасан IKA Plate (RCT digital) болон C-Mag HS 7 контрол загвар насан туршийн баталгаат хугацаатай.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж харна уу: