Artis Zee

  • Танилцуулга

    Artis zee нь клиникийн чадамжийг нэмэгдүүлж, зүрх судас, радиологи болон мэс заслын ажлыг хөнгөвчлөх цогц бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.
    Artis zee нь салбартаа тэргүүлэгч дүрс оношилгооны технологи бөгөөд PURE® платформ дээр суурилсан сүүлийн үеийн клиникийн хэрэглээ болон багаж хэрэгслүүдээр тоноглогдсон.

Шалны систем
Artis zee аппаратыг байрлуулахад уян хатан бөгөөд хамгийн багадаа 25м2 өрөөнд ч суурилуулах боломжтой.
•    Таазны систем
Artis zee-н таазны систем нь өвчтөнийг бүхэлд нь бүрхэх боломжтой ба Siemens-ийн InFocus болон IsoTilt нь сууриараа эргэх, ор хазайхад проекцын өнцөг үүсгэхэд тус болдог. Мөн зүүн талаас syngo DynaCT-ийн зөөлөн эдийн дүрслэлийг үзүүлэх ба өвчтний хэвлийн доод хэсгээр бүрхэж болно.
•    Биплан систем
Artis zee 2 жижиг, 2 том болон нийлмэл детекторуудтай биплан нь толгойноос хөлийн үзүүр хүртэл биплан дүрслэлийг маш сайн үзүүлдэг ба толгойны дүрсийг хажуунаас нь чөлөөтэй авах боломжтой 2 изо-центрийн дүрслэлийн байрлалыг дэмждэг.
•    Олон талт систем
Artis zee олон талт систем нь клиникт тал бүрээр ашиглагддаг уян хатан бүтэцтэй. Үүнийг ангиографийн процедур, флюроскоп болон радиологийн үед өвчтний орны баруун талд, дурангийн процедурын үед өвчтний орны зүүн талд байрлуулахад тохиромжтой.