Multitom Rax Move beyond traditional X-ray

  • Танилцуулга

    Энэхүү дэвшилтэт рентген технологи (RAX) нь интервенц, суурин ангиограф, Real 3D яс болон өвчтөний байрлал, шилжүүлэлтийн цогц шийдлийг санал болгодог.
    •    Рентген зураг олон авах – нэг өрөөнд
    •    Real 3D-г үзэх – анх удаа
    •    Робот хөдөлгөөн – өвчтөн хөдлөх шаардлагагүй
    •    Өндөр бүтээмжтэй

     

     

Олон рентген зураг авалт  – нэг өрөөнд
Системийн ашиглалт бага байвал өртөг, ачаалал бага байх бол ашиглалт их байвал ажлын ачаалал нэмэгдэж, өвчтөний хүлээх цаг ч нэмэгдэнэ. Рентген дүрслэлийн олон хэрэгцээг хамарсан Multitom Rax нь хөрөнгийн ашиглалтаа сайжруулахын тулд уян хатан байдлыг мэдрэх боломжийг олгодог.

Real 3D-г үзэх – анх удаа
Үе мөчний эмгэгүүд гэх мэт зарим эмгэгүүд хүнийг зогсож байх юм уу хэвтэж байхад өөр өөр байдалтай үзэгддэг. Тодорхой анатомийн мэдээлэл болон шинэ ойлголтыг манай Real 3D дүрслэлээс олж аваарай. Энэ нь CT скантай харьцуулахад маш бага тун ашигладаг.

Робот хөдөлгөөн
Өвчтөн бүрийн хөдөлгөөн нь өвчлөлөөс шалтгаалж гэмтлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Тэгвэл өвчтөний оронд яагаад сканнер хөдлөж болохгүй гэж? Multitom Rax нь тодорхой нөхцөл байдлаас хамаарч өөрийгөө тохируулж, байраа эзэлдэг. Ингэснээр өвчтөн ямар ч зовиургүйгээр үзүүлэх боломжтой ба өвчтний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх болно.

Өндөр бүтээмжтэй
Хязгаарлагдмал нөөцтэй тул өндөр чанарын стандартыг сахих, өвчтөнд дээд зэргийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Тэгвэл Multitom Rax-тай та хоёуланг нь хийх боломжтой. Ажлын урсгалыг хялбарчилж, стандартчлагдсан үр дүнг үзүүлж, уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
RAX – Робот дэвшилтэт рентген
Multitom Rax нь Twin Robotic X-ray-ийн шинэ категори дах дэлхийн хамгийн анхны сканнер юм. Энэ технологийн давуу тал нь таны ажлыг хөнгөвчилж, шинэ клиникийн боломжуудыг нээж, аппараттай ажиллахад тухтай байх болно.

Клиник хэрэглээ
Хурдан бөгөөд баттай үр дүн гаргаж авахын тулд танд өндөр чанартай дүрс хэрэгтэй. Манай сканнер танд олон талт дэвшилтэт рентген дүрслэлийн технологийг санал болгож байна.