cobas e 411 анализатор

  • Танилцуулга

    cobas e 411 анализатор нь патентлагдсан электрохимилюминесцентийн (ECL) технологийг ашигладаг иммунологийн бүрэн автомат анализатор бөгөөд цус багадалт, яс үе мөч, хавдрын маркерууд, яаралтай тусламжийн үеийн маркерууд, эмэгтэйчүүд/ нөхөн үржихүй/ даавар, эрчимт эмчилгээ, халдварт өвчин зэрэг олон төрлийн ин витро оношилгооны тоон болон чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлдог. Анализатор нь рак болон диск систем гэсэн хоёр төрөлтэй.

ECL технологийг ашигладаг учраас мэдрэг чанар өндөр

100 үзүүлэлт үзэх боломжтой

Цагт 86 тестийг уншуулахдаа 18 хүртэлх үзүүлэлтийг нэгэн зэрэг үзэх боломжтой

Яаралтай шинжилгээний хариуг 9 минутанд гаргах боломжтой. (өндөр мэдрэг Тропонин-Т, Креатин киназа MB, Миоглобин, PTH (Parathyroid Hormone), хүний хорионик гонадотропин гэх мэт үзүүлэлтүүд орно.