Analyzer 1

  • Танилцуулга

    Дундаж болон өндөр ачаалалтай лабораторуудад тохиромжтой ELISA анализатор.

  • Бүгдийг нэг дор: EUROIMMUN ELISA -Аутоиммун өвчний оношилгоо, халдварт өвчин болон харшлын шинжилгээнүүдийг бүгдийг шинжлэх боломжтой бүрэн автомат анализатор
  • Хэрэглээнд нийцсэн уян хатан байдал: Ийлдэс, сийвэн, тархи нугасны шингэн зэрэг сорьцонд баталгаажсан 800 орчим шинжилгээг хийх боломжтой
  • Хэрэглэхэд хялбар, энгийн, найдвартай ажиллагаа: Шууд хэрэглэх боломжтой урвалжтай, урвалжийн мэдээллийг гараар оруулах шаардлагагүй учраас шинжилгээг шууд эхлүүлэх боломжтой.
  • Хүчин чадал: Цагт 70 шинжилгээ хийх боломжтой – Шинжилгээг эхлүүлэхэд 180 сорьц, 7 plate-г  нэгэн зэрэг ачааллах боломжтой Баталгаатай хариу: Шинжилгээний хариуг баталгаажуулах систем, аюулгүй ажиллагааны киттэй учраас шинжилгээний хариу илүү найдвартай гардаг
  • Өрсөлдөх чадвар & Туршлага: 25 жилийн турш EUROIMMUN нь шинийг санаачлагч, итгэл даах харилцагч байсаар ирсэн ба дэлхий даяар 3000 гаруй лабораторууд  тус компанийн үйлдвэрлэсэн аппаратыг ашиглаж байна
  • Засвар үйлчилгээ & Баталгаа: Анализатор болон урвалжийг нэг үйлдвэрлэгчээс авдаг ба засвар үйлчилгээний багийнхан лабораторийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажилладаг