cobas® 6800 / 8800 систем

  • Танилцуулга

    cobas 6800/8800 системүүд нь донорын илрүүлэг, эмэгтэйчүүд, вирусын ачаалал тоолох, микробиологиийн  шинжилгээ хийх зориулалттай дундаж болон өндөр ачаалалтай лабораторуудад зориулагдсан молекул биологийн аппарат юм. cobas 6800 анализаторын сорьц бэлтгэх үйл явцаас эхлээд шинжилгээний хариу гарах хүртэл үйл явцыг лабораторийн нэгдсэн системд холбох боломжтой.

     

Лабораторийн өдөр тутмын шинжилгээг богино хугацаанд хийж гүйцэтгэдэг бөгөөд шинжилгээний хариу найдвартай үнэн зөв гардаг.

  • 8 цагт 384-960 шинжилгээ уншуулах боломжтой ба эхний 96 шинжилгээний хариу 3,5 цагийн дотор гардаг.

Автоматжуулалт

Лабораторийн бүтээмжийг нэмэгдүүлсэн ба нарийн төвөгтэй шинжилгээнүүдэд илүү их төвлөрөх боломжийг хэрэглэгчид олгосон.

  • Хэрэглэгчийн оролцоог бууруулсан учраас хүний үйл ажиллагаанаас хамаарсан алдаа гарах эрсдэл маш бага

Уян хатан байдал

  • Сорьцыг урьдчилан ангилж batch хийлгүйгээр гурав хүртэлх молекул биологийн үзүүлэлтийг нэгэн зэрэг уншуулах боломжтой. Шинжилгээний хариуг хурдан гаргах  шаардлагатай сорьцыг тусгайлан уншуулах боломжтой.

Автоматжуулалтыг илүү сайжруулсан

  • Урвалжуудыг тасалгааны температурт хадгалж, mixing хийлгүйгээр шууд ашиглах боломжтой
  • Урвалжийг хадгалах хөргүүрийн системтэй учраас шинжилгээг шууд эхлүүлэх боломжтой
  • Баркод ашигладаг учраас сорьц уншуулахаас шинжилгээний хариу гарах хүртэлх үйл явцыг хянах боломжтой
  • Лабораторийн мэдээллийн системд олон ба 2-хоёр чиглэлт холболтоор холбогддог учраас шинжилгээг эхлүүлэх, хариу гаргах үйл явцыг илүү хялбарчилсан
  • Системийн холболт: 5 хүртэлх аналитик систем  болон 4 хүртэлх тооны p 680 системийг нэг аппаратны gateway ашиглан удирдах боломжтой

Шинжилгээний өргөн сонголт

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах үзүүлэлтүүдтэй.